АТГ-ын дэд дарга Г.Азжаргал “Шүгэл” ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар мэдээлэл өгөхгүй юу. АТГ-аас ямар, ямар санал оруулсан бэ?
-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг АТГ-аас ХЗДХЯ-нд өгсөн. Саналаа хуульд нэлээд дэлгэрэнгүй тусгаж өгсөн байгаа. Зөвхөн эрүү гэхгүй зөрчил, хүнд суртал зэрэг асуудлаар мэдээлэл өгөх юм. Харин хялбаршуулах журмаар хэрэг шийдвэрлэх нь улс төрийн нөлөө бүхий этгээдэд хориглосон байгаа. Улс төрийн нөлөө бүхий этгээд гэж хэн бэ гэдгийг хуульд нээлттэй тусгасан байгаа юм. Тиймээс албан тушаалтнуудад үйлчлэхгүй.
-Иргэд мэдээлэл өгөхдөө нэрээ нууцалж болох уу?
-Болно. Мэдээлэл өгөх гэж байгаа иргэн нэрээ нууцалж болно. Би бүртгэлд оруулахгүй байж болох юм. Хэргийн үнэн мөнийг хуулийн байгууллагаар шийдвэрлэнэ.
-Иргэдтэй хэрхэн эргэх холбоотой ажиллах вэ?
-Тухайн мэдээлэл өгсөн иргэнд хэргийн талаар заавал мэдээлэл өгнө. Эргэх холбоотой ажиллана. Мэдээлэл нь үнэн бол хууль хяналтын байгууллагаас хэрхэн шийдвэрлээд явж байгааг хэлнэ.