ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Капитал банкны захиралд тэнсэн харгалзах ял оноов

O.Admin
2023-03-09

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Капитал банкны гүйцэтгэх захирал А-д холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 06-наас 09-ны өдрүүдэд  хянан хэлэлцэж, шийдвэрлэжээ.

Тодруулбал, тус шүүхээс Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболдыг Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хохиролд 5,300,333,291.85 төгрөгийг гаргуулж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар;

Капитал банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Я, дэд бөгөөд Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан Д нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэм буруугүйд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.