ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өдөртөө цас орохгүй

O.Admin
2023-03-10

Хур тунадас:  Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутаг,  говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар, өдөртөө  говь, талын нутгаар секундэд 18-20 метр,  зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -9...-14 градус, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -6...-11 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө -3...-8 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө 0...+5 дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -6...-8 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө -8...-10 градус, өдөртөө -5...-7  градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -8...-10 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

2023 оны 03 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -7...-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө дулаарна.