Ази, Номхон далайн өсвөрийн буюу 18 хүртэлх насны хоккейн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж байна.
Тэмцээний эхний өдөр /2023.03.11/ Монголын шигшээ баг Ираны шигшээ багтай тоглож 5-0 харьцаагаар хожсоноор хүснэгтийг тэргүүлж эхэллээ.
Тоглолтын шилдэг тоглогчоор Монголын шигшээ багийн довтлогч Э.Ариунбилэг 2 гоолтойгоор тодорсон.
Монгол, Иран, Тайланд, Туркменистан, АНЭУ, Узбекистан гэсэн зургаан орны баг тамирчид энэ сарын 17-ыг дуустал Мөсөн өргөөд өрсөлдөнө.
Эхний өдрийн үр дүн
- АНЭУ 6-2 Тайланд
- Узбекистан 5-0 Туркменистан
- Монгол 5-0 Иран