ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гурван настай хүү долоо дахь өдрөө ухаангүй байна

O.Admin
2023-03-13

Ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн гэх гурван настай хүү гэмтэл согог судлалын үндэсний төвд долоо дахь өдрөө ухаангүй, эмчлүүлж байна.  Хүү амьсгалын аппаратанд долоо дахь өдрөө эмчилгээ хийлгэж байгаа ч одоогоор сэргээгүй байна. Хүү 103-аар гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн очихдоо хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын хугаралтай, баруун шууны хугаралтай, шулуун гэдэсний орчим няцрал ихтэй, тархины хүнд гэмтэлтэй ирсэн байсан.

Эргэн сануулахад,  Э-г шүүхээс орон байрны залилан хийсэн гэм буруутайд тооцож байжээ. Гэсэн хэдий ч шүүхийн шатанд оргон зайлсны улмаас шүүхээс захирамж гарч тухайн этгээдийг эрэн сурвалжилж байсан билээ. Тэрбээр нийт 130 гаруй иргэнээс нэг тэрбум гаруй төгрөгийн залилан хийснийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Хүүг эмнэлэгт хүргэсэн гэх ээжийнх нь хамтран амьдрагч Э-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шалгаж байгаа юм.