ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нөөцийн мах худалдан борлуулах дэлгүүрүүдэд ажиллалаа

O.Admin
2023-03-14

Нийслэлийн иргэдийн хаврын улирлын хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэх махны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дүүргүүдэд нөөцийн мах худалдан борлуулна.

Энэхүү ажлыг зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нийслэлийн хүн амын махны хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/12 дугаар тушаал гарсан.

Тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор  нөөцийн мах худалдан борлуулах бэлтгэл ажилд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдааны үйлчилгээний хэлтэс УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээ үйлчилгээний хэлтэс, дүүргийн Татварын хэлтэстэй хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав.

Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ MNS 5021-1 : 2019 стандарт”-ын шаардлагын хэрэгжилт, хөргөгч хөлдөөгчийн багтаамж, нөөцлөх боломжтой махны хэмжээ, эрүүл ахуй стандартын шаардлага хангасан зэргийг шалган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.