АТГ-аас прокурорын зөвшөөрсөн хэмжээнд нүүрсний гэх хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар мэдээлэл өгөв.
Мэдээллийг Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн " Нүүрсний хэргээр нэр бүхий УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүссэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нар юм. Мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна. Тиймээс энэ гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгаа” гэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд эрүү үүсгэн, яллагдагчаар татсан бөгөөд өнгөрсөн оны ХОМ өгөөгүй аж. Мөн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэх санал гаргасан учраас УИХ-аар өргөдлийг нь хэлэлцээд шийдэх юм.