Монгол Улс цахим гадаад паспорттой болж бна. Дэлхийн 90 гаруй орон одоогоор ийм паспорт ашиглаж, хилийн шалган дээр E-Gate буюу энэ чиптэй паспортыг унших зориулалтын шалганаар нэвтрүүлж байгаа юм байна.
Цахим гадаад паспортыг E-Mongolia системээс дахин захиалах боломжтой. Монгол Улсын иргэд ихээр зорчдог Австрали, Канад, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Хонконг, Тайланд, Малайз, Сингапур, Индонез, Турк, Шенгений орнуудад цахим паспортыг ашиглах боломжтой.
Энэхүү паспортыг ашигласнаар зорчигч 30-60 минутыг хил гааль, шалган нэвтрүүлэх дээр хэмнэх давуу талтай.