Шангри-ла зочид буудлын Ballroom-д
09:00 цагт Монгол -Хятадын бизнес эрхлэгчдийн форум 2 дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр уул уурхай, барилгын салбарын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид болон албан хүмүүс нэг дор цугларна.
Ерөнхий боловсролын 97 дугаар сургуульд
09:00 цагт “Би монгол хүүхэд” ёс заншлын наадмын нээлтийн ёслол болно. Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын зан суртахууны төлөвшил, уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах хэрэгцээ сонирхлыг бий болгох зорилгоор “Би монгол хүүхэд” ёс заншлын наадмыг уламжлал болгон зохион байгуулдаг.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд
10:00 цагт Монгол цэргийн өдөр, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярыг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд цэцэг өргөнө.
Төрийн ордонд
10:00 цагт Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад төрийн цол, одон, медаль гардуулна.
11:30 цагаас сонсогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээнэ.
Архивын ерөнхий газарт
11:00 цагт Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын хувийн сан хөмрөг үүсгэх ёслол болно.
Зориг сангийн хашаа доторх Goffee shop -д
11:00 цагт Trio яагаад Женев дэх Нэгдсэн үндэсний байгууллага дээр гарах болов сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.
ҮСХ-ны 401 тоотод
11:00 цагаас 2023 оны эхний хоёр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцуулна.
Туушин зочид буудлын Соёмбо танхимд
14:00 цагаас "Монголын улс төрийн тогтолцоо" сэдвээр хэлэлцүүлэг болно.
Эмээлтэд
15:00 цагаас Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ажлын явцыг шалгана.