ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨНДӨХ СЭДЭВ: Нас баралтын 60.4 хувийг эрчүүд эзэлж байна

O.Admin
2023-03-17

Эрчүүдээ  эрүүл мэнддээ анхаарцгаая. Тухайлбал, нийт нас баралтын 60.4 хувийг эрчүүд эзэлж байна. Тэтгэврийн насандаа хүрэлгүй эрчүүдийн талаас илүү хувь (52.2 хувь ) нь  нас бардаг гэдэг хүндхэн судалгаа байдаг аж.

Түүнчлэн, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.2, эрчүүдийнх 66.7 жил буюу зөрүү 9.5 жил, эрчүүд маань бараг 10 жилээр бага насалдаг гэсэн үг.

Мөн 30-70 насны 10 000 эрэгтэйд ногдох нас баралтыг эмэгтэйчүүдтэй харьцуулбал зүрх судасны өвчнөөр 2.7 дахин, хорт хавдраар хоёр дахин, зам тээврийн ослоор 2.3 дахин их байгаа юм. Эрчүүдийн дундах амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс тав дахин их.

Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги гуурсан хоолой, улаан хоолой, бүдүүн шулуун гэдэсний хавдрууд зонхилон тохиолддог. Зам тээврийн ослын 60.6 хувийг эрчүүд эзэлж, үүнээс улбаалан жилд 16 мянга орчим иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авдаг ба тэдний 66.8 хувь нь эрчүүд байдаг.

Тамхи таталт нийт эрчүүдийн 43.7 хувь буюу эмэгтэйчүүдээс 10 дахин их, өдөр бүр тамхи татдаг 39.5  хувь  байна. Согтууруулах ундаа сүүлийн нэг сард архи, согтууруулан ундаа хэрэглэсэн 44.9 буюу эмэгтэйгээс хоёр дахин их байгаа аж.