ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үйл явдал: Хүүхэд хамгааллын ШҮГЭЛ төсөл

O.Admin
2023-03-20

МУИС-ийн Хууль зүйн сургуульд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай хийж байна.

Мелинум Плазад

8:30-11:00 цагт Хүүхэд хамгааллын ШҮГЭЛ төсөл Баянзүрх дүүргээс албан ёсоор эхлүүлж буй талаар мэдээлэл өгнө. 

Туушин зочид буудалд

09:00 цагт  Дэлхийн ойн өдрийг угтан ”Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” үндэсний VI хурал болно. 

Засгийн газрын 11 дүгээр байрны 1 давхар Инновац танхимд

9:00- 12:30 цагт Монгол Улсын Шүүгчид Олон улсын шүүгч нараас туршлага судлах хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Канад улсын Алберта мужийн Хааны дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хатагтай Мэри Моро болон бусад Мужийн ерөнхий шүүгч нар оролцоно. 

Шинжлэх ухааны академийн төв байрны их чуулганы танхимд

10:00 цагт ШУА-д: Дэлхийн усны өдрийг угтан “Монгол орны ундны усны чанарын судалгаа-Ногоон хөгжлийн сэргэлт” эрдэм шинжилгээний хурал болно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

ЭМЯ-ны Б танхимд

8:00 цагт Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачилгаар “Эмчээ сонсъё” уулзалтуудыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа эмийн салбарынхантай тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэх арга замын талаар ярилцана.

11:30 цагт “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буйтай холбоотой хэвлэлийн бага хурал болно. Таргалалт залуужиж, таргалалтаас үүдсэн өвчлөл нэмэгдэж буй үед нэн чухал энэ аяны талаар болон илүүдэл жин, таргалалт олон өвчний шалтгаан болж буй тухай мэргэжлийн хүмүүс мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал.

15:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн цогц төв байгуулах тухай асуудлаар ЭМЯ, БШУЯ, ХНХЯ-ны хамтарсан уулзалт болно.