ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Булгантуяа: Шүгэл бол хамгийн анхан шатны тусламжийн хэрэгсэл

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-03-23

УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл буюу УИХ-ын гишүүн, Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нар хүүхэд хамгааллын хуулийг УИХ-аар батлуулах, тэр дундаа хүчирхийлэлд өртөж буй хүүхдийг хамгаалах чиглэлээр нөлөөллийн ажил хийх талаар хамтарч ажиллахаар болжээ.

Энэ хүрээндээ өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийж, хүүхэд хамгааллын шүглийг танилцуулсан юм. Х.Булгантуяа гишүүн хэлэхдээ “Шүгэл маш олон янз бий. Би эцэг эхчүүдийг хүүхдүүдэдээ шүгэл авч өгөөсэй гэж хүсэж байна. Цүнх, цаганд зүүдэг бугуйвч ч бас байдаг. Зарим нь бүр галын дохиолол шиг дарахаар дуугардаг баттерейгаар цэнэглэдэг бий. Хүүхдүүд хүчирхийлэл болон аюулд өртсөн тохиолдолд шүгэл бол хамгийн анхны тусламжийн хэрэгсэл. Тиймээс хүүхдүүдэд авч өгөөсэй гэж хүсье.

 Миний хувьд тойргийнхоо бүх сургуульд тэр дундаа ахлах, дунд ангийн хүүхдүүдэд үнэгүй тарааж эхэлсэн. Хүүхэд шүгэл үлээхэд эцэг эхчүүд анхаардаг байхын тулд шүгэлийн дууг маш сайн ойлгоосой. Хүүхэд рүү золбин нохой дайрахад, хажуу айлд нь шүгэл дуугарахад хүчирхийлэлд өртөж байна гэдгийг мэддэг байгаасай. Эцэс сүүлд нь хамгаалдаг биш урьдчилан сэргийлдэг байгаасай гэж хүссэн юм. Японд гэхэд цүнхнээсээ татангуут галын дохиолол шиг дуугардаг цүнхтэйгээ хамт дуугардаг шүгэл бий. Баянзүрх дүүргийн тухайд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргийн гаралт их учраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран эмэгтэй гишүүний хувиар санал гаргаж байгаа юм” гэлээ.