ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орон нутагт ЭМД-ын хууль тогтоомжийг сурталчилж байна

O.Admin
2023-03-27

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг орон нутаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсүүдийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах, ЭМД-ын тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд үнэлгээ-дүгнэлт өгч, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Баянхонгор, Архангай, Завхан аймгуудад ажиллана.

 

Ажлын хэсэг өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байгаа бөгөөд тус аймгийн төрийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцлоо.Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “ЭМД-ын тухай хуулийн шинэчлэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар илтгэл, танилцуулга хийж, сонирхсон асуултад хариулт өглөө.

 

ЭМДЕГ нь орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг ойртуулах, эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилтын хүрээнд 21 аймаг, хоёр дүүрэгт ЭМД-ын хэлтсүүдээр дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байна.