ШӨХТГ-ын нэрийг мартах шахаад байтал тус газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Ямартай ч тухайн байгууллага үйл ажиллагаа явуулж байгааг мэдэх таатай. Гэтэл Б.Лхагва дарга яаж байгаа нт энэ вэ. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг сөрж базах нь ШӨХТГ-ын үүрэг биз дээ. О.Магнай даргын үед хэрэглэгч “Утас цохилоо” асуудлын мөрөөр ШӨХТГ шалгадаг хянадаг болохгүй бол шүүхэддэг, тэгээд ялдаг байсан. О.Магнай энэ байгууллагын даргаар ажиллаж байхдаа үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн газруудын хадны мангаа байлаа шүү дээ.
Харин одоогийн дарга Б.Лхагва гуай хэвлэлийн хурал дээр “Өрсөлдөөний хуулийн дагуу шатахуун импортлогчдыг үгсэн хуйвалдаж үнээ нэмлээ гэж хэлэх мөн шалгах эрхгүй. Шатахууны үнийн асуудлыг Ашигт малтмал газрын тосны газар хариуцсан. Тэндээс биржийн үнийг судалж мөн шатахуун импортлогчдын үнийг хянаж ажилладаг. Тус газар нь хуулийнхаа хүрээнд манай байгууллагад биржийн үнэ болон ОХУ-аас бараа бүтээгдэхүүний үнэ ямар төвшинд байгаа талаар бидэнд мэдээлэл өгч байна. ШӨХТГ холбогдох мэргэжлийн байгууллагын судалгаанд тулгуурлан хяналт шалгалт явуулдаг” гэж ирээд өөрийгөө хамгаалав. Угтаа энэ байгууллагыг шүдгүй арслан хэлхээ яс хэмлэх адил хүчгүйдүүлж архив. Танд туршлага ур чадвар дутаагүй гэж найдна. Манайхан бодохдоо таныг таван үгийн эндүүрэл гаргасан байх хэмээн гаднаа нудралцаж дотроо өмөөрч суулаа. Хэнийг өмөөрч, хэрэглэгчиддээ “дайсан” болохыг хүсэх болов, Б.Лхагва дарга аа.