2023 оны 03 дугаар сарын 29-ний 06:00 цагт Механик тээврийн сургууль болон Хөсөг трейдийн уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтад дараах байдлаар өөрчлөлт орно. Тухайн хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулснаар судалгаагаар
- Механик тээврийн сургуулийн уулзварын тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 26.9%-иар сайжирна
- Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 41.6%-иар сайжирна гэсэн тооцоо судалгаа гарсан