ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-д давуу эрхийн хувьцаа эзэмшинэ

O.Admin
2023-04-01

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ оны хоёрдугаар сарын 6-нд өдөр 19 дүгээр тогтоол гаргаж, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаярыг томилсон. Төлөөлөгч П.Наранбаяр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцсон хуралдаанаас гарсан шийдвэр болон компанийн талаарх тайлан мэдээллийг ээлжит бус X хуралдаан дээр танилцуулав. Хувьцаа эзэмшигчдийн хуралд Нийслэлийн ИТХ-ын даргаас ирүүлсэн удирдамжийн дагуу энгийн эрхтэй хувьцааг эргүүлэн худалдаж авах, давуу эрхийн хувьцааг нэмж гаргах, эзэмшүүлэх талаар хэлэлцүүлж, дэмжсэн байна. 

Мөн компанийн дүрмийг шинэчлэн найруулахаар болжээ. Ингэснээр нийт гаргасан хувьцааны 74 хувь буюу нийт 18,987,851,000.0 төгрөгийн 18,987,851 ширхэг энгийн хувьцааг Ито инвест компани эзэмших юм. Харин нийслэл нийт хувьцааны 26 хувь буюу 6,671,407 ширхэг давуу эрхийн хувьцааг эзэмших аж.  Компанийн хувьд 2022 онд нийт 680 мянган багц тасалбар борлуулж,  2.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Мөн 2.3 тэрбум төгрөгийн татвар төлж, соёл амралтын хүрээлэнд  4 тоглоом  шинээр худалдан авсан талаар тайланд дурджээ.