ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэг өрхийн 150 бог мал цасанд дарагдан хорогджээ

O.Admin
2023-04-03

Дундговь аймгийн Адаацаг суманд дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 17:00 цагаас дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 00:58 цагийн хооронд үргэлжлэн орсон цасанд нэг өрхийн 150 орчим бог мал дарагдсан байна.  

Одоогийн байдлаар цасанд дарагдаж хорогдсон 65 бог малын сэг зэмийг татан гаргасан бөгөөд үлдсэн 85 бог малын сэг зэмийг өнөөдөр гаргахаар болсон тухай мэдээллийг тус аймгийн ОБЕГ-аас ирүүлжээ.  

Мөн 2-3-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрүүдэд хоёр суудлын машин цас, шаварт суусан мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-т бүртгэгдсэн байна.