ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна

O.Admin
2023-04-10

Томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан мөн үеийн олон жилийн дунджаас 5-80 см-ээр бага байна. 

Цаг агаар дулаарч буйтай холбогдуулан томоохон гол мөрнүүдийн нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний нягт багасаж, хэврэгшин, мөсний зузаан нимгэрч байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж байна.

Иймд ард иргэд болон малчид, тээвэрчид гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг зөвлөж байна.