ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Цаг гаргая" аянд нэгдээрэй

O.Admin
2023-04-12

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн  санаачилгаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол хүн" хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга "Илүүдэл жингүй эртэч монгол хүн" үндэсний аяны бодлого, стратегид нийцүүлэн "ЦАГ ГАРГАЯ" нийтийн биеийн тамирыг сурталчилах гурван сарын аян зарлагдсан билээ.  

Тус аяныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дэмжлэгтэйгээр явган алхалт, гүйлт, иог, дугуй болон шугаман бүжгийн холбоод хамтран энэ сарын 3-ны өдрөөс зургадугаар сарын 24-ний өдрийн хооронд орон даяар зохион байгуулж байгаа аж.

Энэхүү аяныг хамтран зохион байгуулагч нь Монголын явган алхалтын холбооны зүгээс 7 хоног бүр томоохон алхалтын хөтөлбөрүүдийг зохион байгуулж, салбар холбоо, клуб, байгууллагууд ажиллаж байна.  Тухайлбал, энэ сарын 9-нд 400 км-н алсаас Орхон аймгийн явган алхалтын холбооны 21 хүний бүрэлдэхүүнтэй баг нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж тус гурван сарын аяныг дэмжин хамтарсан алхалтыг зохион байгууллаа.