“Дугуйтай гудамж” төслийн хүрээнд өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 15-нд унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна.
Тус өдөрлөг нь дугуйтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, клуб, баг тамирчид, сонирхогчид болон хэн бүхэнд нээлттэй юм байна.
Өдөрлөгөөр зохиогдох арга хэмжээ:
-Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ
-Банкуудын ногоон зээлийн танилцуулга
-Дугуйн түрээсийн үйлчилгээ
-Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо
-Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан
-Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө
-Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн
-Унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ болно.