ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Чинбатад холбогдох хэргийг НПГ-аас хүчингүй болгожээ

O.Admin
2023-04-19

“Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохицуулалтын албан дарга асан С.Батдөл, Т.Бадамжунай нарын олны танил болсон эрхмүүдэд холбогдох хэрэг ямар шатандаа яваа талаар НПГ-аас мэдээлэл өглөө.

Тодруулбал, С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий хүмүүсийн гэрээс ам.доллар болон монгол мөнгөөр 7.3 тэрбум төгрөг илэрсэн бөгөөд Мөрдөн шалгах албаны Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж, авлига, албан тушаалын гэмт хэргийн нөхцөл байдал илэрсэн учраас шалгалтын ажиллагааг АТГ-тай хамтран эхлүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаа хараахан дуусаагүй байгаа аж.

Түүнчлэн, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатыг мөн Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба шалгаж, Нийслэлийн прокурорын газарт хэргийг ирүүлсэн ч “хэрэгсэхгүй болгох” шийдвэр гаргажээ.

Тэгвэл Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсаас баривчлан авчирсан Т.Бадамжунайд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдсаар байгаа бөгөөд Эрүүгийн тухай хуулийн 22,1, 22.5.1, 22,2 мөнгө угаах, хахууль өгөх зэрэг хэргүүдэд яллагдагчаар татан, прокурор хяналтаа тавиад ажиллаж байгаа гэлээ.