ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-30

Дүүргийн 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-ын тойрог, автобусны буудал орчимд зөвшөөрөлгүй элс, хайрганы худалдаа, хүнд машин механизмын үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжүүдийг хамруулсан хяналт, шалгалтыг хийж байна.

Уг шалгалтыг дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын алба, Цагдаагийн 2 дугаар хэлтэс зэрэг байгууллагууд хамтран хийж байгаа аж. Улмаар  дээрх иргэн, аж ахуй нэгж байгууллагад нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх хугацаатай мэдэгдэл хүргүүлжээ.

Мэдэгдэлд, заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хууль, Зөрчлийн тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах юм. Өнөөдрийн байдлаар 12 дугаар хороо 32-ын тойрог орчимд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан иргэд нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөөд байгаа аж.