Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 22-н товчоо явах замд автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан гэсэн дуудлага өчигдөр 16:25 цагт ирсэн.
Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход Алпард загварын автомашин ачааны Хово автомашинтай мөргөлдсөний улмаас жолооч хавчуулагдан нас барсан байсныг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалааг гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.