ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улс төрийн сурагч

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-31

Цагтаа цалгиж, нийтийн дууны урлагийг шинэ түвшинд гаргасан хүн бол УИХ-ын гишүүн С.Жавхлан. Саарал ордонд саатах "тийз" авахын тулд хэдэн жил зүтгэсний эцэст 2016 онд од нь гийж байлаа. Гэвч тэрбээр Төрийн ордонд юу хийх, парламентын танхимд юу гэж хэлэх, хэн гэдэг улстөрчтэй арсалдах учраа олоогүй л явна. Аргаа барахдаа өрөөндөө хонож, “МАНАН” гэсэн үгтэй дуу хүртэл зохиох билээ.

Өчигдөр түүнийг хэн нь ч Ерөнхий сайд асан руу дайр гэж зөвлөсөн юм, УИХ-ын гишүүн Сү.Батболдыг АТГ-т шалгуулахаар өгч буйгаа мэдэгдэв. Гишүүн Сү.Батболдын хамаарал бүхий  “Тэнгис” кино театр, “Алтай” констракшин, “Алтай” групп,”Алтай гацуурт”, “Ар үр Алтай”, “Алтай нутгийн хүчтэн” ХХК, “Алтай” холдинг групп, “Алтай кашмир”, “Чингис хаан” цогцолбор, “Чингис” зочид буудал, “Скай” их дэлгүүр, “Стар” телевиз, “Скай” трейдинг, “Скайтел” групп, “Скайтел” ХХК, “Скай медиа” корпораци, “Скай нет”, “И-Март”, “Бороо гоулд” зэрэг маш олон байгууллага байна. Ийм олон компанийг ямар хөрөнгөөр байгуулсан талаар тайлбараа ирүүлэхийг хүсч байгаа юм билээ.

Өмнөх хийж байсан улс төрөөс  арай л дээр юм. Тэр бага сага юм сурч эхэлжээ.  Арга нь  ч зөв, эрх мэдэлтнүүд яаж ингэтлээ хөрөнгөжсөн талаараа тайлбарлахыг хэн нэгэн нь шаардах ёстой. Тэр нь С.Жавхлан гишүүн байж таарлаа. Гэхдээ  сонголтоо арай өөрөөр хийсэн бол дээр байх байлаа. Хувьдаа ганц ч компанигүй атлаа хөрөнгө орлогын мэдүүлгээрээ Монголын толгой баяны тоонд багтаж байгаа хүмүүсийг онилсон бол бүр ч гараад өгөх байв. Аргагүй л “шинэ сурагч” юм. Гэхдээ яах вэ, томчуудтай "арсалдаж", шат ахих технологийг ашиглахыг оролдож эхэлсэн нь гэрийн даалгавраа хийсний илрэл биз.