Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох хуваарийг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас гаргажээ.Хуваарь ёсоор ахмадуудын тэтгэвэр, хүнсний талон, асаргааны тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дэмжлэгийг тавдугаар сарын 15-наас өгч эхлэх нь.
Харин хүүхдийн мөнгийг тавдугаар сарын 18-нд, эхийн алдар одонгийн мөнгийг тавдугаар сарын 25-нд олгох юм байна.