ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хувийн машинтай иргэдийг таксинд явуулахгүй гэсэн журам байхгүй гэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-08-31

Есдүгээр сарын 1 гэхэд хувийн машинаараа такси үйлчилгээнд явж байгаа иргэдийг торгоно, заавал такси үйлчилгээний компанийн лого, таних тэмдэг бүхий машинаар үйлчлэхийг сануулна” гэсэн мэдээлэл өнгөрөгч долоо хоногоос эхлэн  соошл орчинд цацагдаж эхэлсэн билээ.

Тэгвэл энэ нь үндэслэлгүй мэдээлэл гэдгийг Замын цагдаагийн газрын албаны эх сурвалж онцоллоо. Энэ талаар Засгийн газраас болон Хуульзүйн яамнаас тусгайлан журам, дүрэм гаргаагүй бөгөөд иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн энэ мэт мэдээлэл өгөхгүй байхыг мөн сануулсан юм.

Хувийн машинаараа такси үйлчилгээнд явж байгаа иргэд дураараа үнэ нэмдэг, үйлчлүүлэгчээ дарамталдаг, бохир заваан машинаар үйлчилдэг гэх мэт гомдол санал маш их ирдэг аж. Гэвч иргэд өөрсдөө албан ёсны такси үйлчилгээг сонгохгүй л бол энэ мэтээр хувиараа халтуур хийж байгаа иргэдийг тэр болгон хуулиар зохицуулаад байх боломжгүй байдаг аж.

Нийслэл хотоор дүүрэн явж байгаа машины хэн нь таксинд явж байгаа, хэн нь ах дүү, амраг саднаа тээвэрлэж байгааг мэдэх боломжгүй учраас одоогоор энэ асуудлыг хуульчилж, эсвэл журамлах боломж байхгүй юм байна. Замын цагдаагийн газар албан ёсны такси явуулдаг зөвшөөрөлтэй байгууллагын тоог нэмэх хүсэлтийг л холбогдох яам, Засгийн газарт хүргүүлжээ.