ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн мөнгөний олголттой холбоотойгоор журамд өөрчлөлт оруулна

O.Admin
2023-06-05

Ирэх долдугаар сарын 1-нээс цалин тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгийг  хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохыг Засгийн газраас шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн мөнгөний олголтын журамд өөрчлөлт оруулах аж. Ингэхдээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан эцэг эхчүүдэд мөнгийг нөхөж олгохдоо аль болох хүндрэл чирэгдэлгүй байхаар зохицуулалт хийж, журманд өөрчлөлт оруулах юм байна.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Өнгөрсөн зургаан сарын хугацааг нөхөж олгоход 167.2 тэрбум төгрөг олгох бөгөөд 142.4 мянган хүүхэд хамрагдана" гэв.