ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

120-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-02

Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр шат дараалсан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж. 

Тухайлбал, дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэс, дүүргийн Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудын зам орчны аюулгүй байдалд үзлэг шалгалт хийсэн байна. Мөн  замтай ойр байрлах сургууль, хүүхэд ихээр зорчдог гудамж, замуудад осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий самбарууд байршуулжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас бяцхан үрсийнхээ аюулгүй байдлын төлөө өөрсдийн санаачилга, хөрөнгөөр Чингисийн өргөн чөлөө буюу 120-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замд нийт 16 ширхэг сэрэмжлүүлэх самбар байрлуулсан байна.