ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Энхжаргал: Нүүрсний хэрэгтэй холбоотой хүмүүсийн долоо нь улс төрийн албан тушаалтан

O.Admin
2023-07-05

Нийгэмд дуулиан тарьж буй хэргүүдтэй холбоотой асуудлаар өнөөдөр Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийлээ. Мэдээллийг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал өгөв.

Тэрбээр “Прокурорын байгууллага 1256 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 213 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, 210 хэргийг яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Нийт 210 хэргээс 30 гаруй хувь нь авлига, албан тушаалын хэрэг аж. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 440 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн, мөн хөрөнгө хамгаалах ажиллагаа хийж, 200 гаруй сая төгрөгийн хохирол барагдуулсан байна.

Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргад холбогдох хэрэг, “Багануур” ХК-ийн Худалдаа хангамж хариуцсан албаны даргад хамаарах албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэг, Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Түүнчлэн нүүрсний хэрэгтэй холбоотой олборлох, худалдах, худалдан авах, тээвэрлэх  138 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна. Үүнээс 89 нь албан тушаалтан, долоо нь улс төрд нөлөө бүхий этгээд байна. Нийт 63 хүнд хувийн баталгаа, таван хүнд тодорхой алба эрхлэх эрхийг түдгэлзүүлэх, 56 хүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх, 21 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан. Эрх бүхий албан тушаалтнууд нь авлига авсан байж болзошгүй 13.8 тэрбум төгрөгийн авлигын асуудал тогтоогдсон тул хөрөнгө хамгаалах ажиллагаа хийсэн” гэж мэдэгдлээ.