ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Лянь хө рестораныг хаажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-06

Отгонтэнгэр дээд сургуулийн зүүн талд байрлах Лянь хө рестораныг хааж, зөрчлийн хэрэг нээсэн аж. Учир нь тус рестораны урд хэсэгт нийтийн эзэмшлийн зам талбайд өргөтгөл барих гээд газар шорооны ажил хийж байна гэх мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр шалгалт явуулсан аж.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийхээр очиход барилгын үүдэнд газар ухагч экскаватор байрлуулж, авто замын боржуур давуулан явган хүний зам талбайг эвдэж, газар шорооны ажил хийсэн байдалтай байв. 

Иймд нийтийн эзэмшлийн газарт дур мэдэн газар шорооны ажил хийж байсныг таслан зогсоож, эзэн холбогдогчийг шалгаж эхэлсэн ажээ.