ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хэрэглэгчид дулаанаа энэ сарын 15-наас авах боломжтой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-07

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК дулаан хангамжийн сүлжээнд хийдэг засвар, үйлчилгээний ажил дуусчээ.

Ажиллагаанд залгахад бэлэн болсон шугамуудад дулаан авах хүсэлтээ гаргасан хэрэглэгчиддээ тоолуураар дулааныг нь өгч эхэлсэн аж. Нийслэлийн хэмжээнд дулаанаа авах хүсэлтээ гаргасан цэцэрлэг, сургууль, орон сууц, аж ахуй нэгж гээд нийт 117 газрыг дулаанд холбосон байна.

Хэрэглэгчид дулаанаа  энэ сарын 15-ныг  хүртэл хүлээх шаардлагагүйгээр хүссэн үедээ тоолуураар авч болох ажээ. Цаашид төвлөрсөн дулаан хангамжийн хэрэглэгч нэг бүрийг тоолууржуулах, дулаанаа хүсэн үедээ авч байх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж  байгаа юм байна. Нийт аж ахуйн нэгжийн дулааны холболтыг ирэх сарын 1-нээс өмнө дуусгахаар төлөвлөсөн байна.