Өнөө өглөө буюу есдүгээр сарын 07-ны өглөөний 10 цагийн үед төмөр замын хавьцаа суудлын дөрвөн машин мөргөлдсөн осол гарчээ. Гэтэл автобусны жолооч ослын араас шүргэлцсэн машинуудын дундуур дайрч орон замын уулзварыг чагталснаас үүдэн түгжрэл үүссэн байна.
Жолооч нар, ялангуяа автобусны жолооч нар осол гарсан үед хүлээцтэй хандахгүйгээс үүдэн зохиомол түгжрэл үүсээд байгааг замын цагдаагийнхан хэлж байна.
Тиймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, хүлээцтэй оролцохыг замын цагдаагийн албанаас зөвлөлөө.