ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийтийн тээврийн хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгаж байна

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-07

Нийслэлийн цагдаагийн газраас том оврын автобусны хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг хангуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох төрийн байгууллагуудтай хамтран тогтмол шалгалт хийж байхаар болжээ.

Үүний эхлэл болгон, “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн нийтийн тээврийн газар, Улаанбаатар смарт карт компанитай хамтран том оврын автобусны хяналтын камерт хяналт, шалгалт хийж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд 1200 гаруй том оврын автобус иргэдэд үйлчилдэг бөгөөд автобус бүр дөрвөн ширхэг хяналтын камер байдаг байна.

Шалгалтаар камерын бичлэг хадгалах төхөөрөмжгүй, зарим нь ажиллагаагүй зөрчлүүд илэрч байгаа аж. Иймд зөрчил дутагдлыг арилгах талаар хяналт тавин ажиллаж байгаа юм байна.