“Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газар, нийслэлийн албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн “Нарны зам” сургалтын төв, Азийн сантай хамтран харилцаа, хандлагын сургалт зохион байгууллаа.
Азийн сангийн сургагч багш, Докторант T.Оюундарь удирдан “Байгууллагын соёл, ажилтны хандлага, харилцаа, ажил хэрэгч байдал” сэдвээр цуврал хичээл заасан. Одоогоор 200 гаруй захиргааны болон инженер техникийн ажилтан, засварчид, жолооч, шалгагч нар сургалтад хамрагдаад байна. Сургалтын үр дүнг оролцогчдоор үнэлүүлэх санал асуулгыг тухай бүрт нь авч байгаа юм. Сургалтаар байгууллагын ажилчид юу бодож байгаа нь хандлагыг, юу ярьж байгаа нь харилцааг, хэрхэн хийж байгаа нь ёс зүйг харуулдаг. Юу бодож, хэлж, хийж байгаадаа хүн бүр анхаарах хэрэгтэй.
Удирдах түвшний албан тушаалтнууд ажилтан нэг бүрийн онцлогт тохируулж харилцах арга барилыг сурах нь зүйтэй. Ам дамжсан яриа буруу мэдээлэл өгдөг учраас мэдээллийн дархлаатай болж үнэн худлыг ялгах чадвар эзэмшиж, цуу яриаг хэзээ ч шууд хүлээн авч болохгүй. Муу сөрөг бодол ямарч хүнд өвчин үүсгэдэг. Зөв хандлагатай ёс зүйтэй, үлгэрлэн манлайлах чадвартай байх нь удирдагч хүний гол эзэмших ёстой чадвар.
Байгууллагын ажилчид ажил хэрэгч чанарыг нэгт тавьж, дотоод журмыг биелүүлэх үүрэгтэй. Үйлчилгээний байгууллагын ажилтнууд харилцааны чадварыг бүрэн дүүрэн эзэмшиж, маргаан мэтгэлцээнээс зайлсхийж үйлчлүүлэгчийг ямагт хүндэтгэх хэрэгтэй. Харилцааны чадвар эзэмшээгүй хүнтэй тааралдах юм бол дуугүй байх зарчмыг баримтлах нь зүйтэй. Хүн өөрийгөө эерэгээр өөрчлөх шийдвэр гаргаад 21 өдөр тасралтгүй хийж чадвал зуршил болдог.
Тамхи татах гэх мэт буруу зуршлаас салъя гэвэл төлөвлөгөөгөө нууцлан, бие ухамсараа бүрэн дайчилснаар өөрийгөө ялах боломжтой. Боломжгүй зүйл гэж үгүй. Бусадтай үгүйсгэлгүй харилцан, сөрөг энергийг зөв хувирганхэцүүхэн нөхцөл байдлыг хошигнолоор даван , харилцагчаа мэдэрч харилцсанаар зорилгодоо хүрэх боломжтой. Хэн ч цаг хугацааг ухрааж бүгдийг шинээр эхэлж чадахгүй. Гэхдээ хүн бүр яг одоо зогсож байгаа газраасаа шинээр эхэлж өөр төгсгөлийг бий болгож чадна” гэдгийг онцолсон.