Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хэлтэс болон ЧД-ийн 13 дугаар хороонд байрлах Хайлааст Нийгмийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх үйлчилгээний нөхцөлийг бүрдүүлж буй эсэхэд хяналт тавин ажиллав.
СБД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 7200 сайн дурын даатгуулагч, 14.6 мянган ажил олгогчийн 147.5 мянган албан журмын даатгуулагчид болон 22.1 мянган тэтгэвэр авагчдад үйлчилгээ үзүүлж байна.
ЧД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Call Center” лавлах 70007790, 70007798 дугаарын утсанд өдөрт дунджаар 76, сард 1597 даатгуулагч, иргэдийн дуудлага ирж, тэдэнд хариу мэдээлэл зөвлөгөө өгч түргэн шуурхай ажиллаж байна.