ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Соёлын өвд “халдагч”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-14

Монгол Улсад мөнгөтэй, эрх мэдэлтэй, албан тушаалтнуудыг таньдаг хүн дураараа дургиж болдог гэдгийн нэг том жишээ нь Богд хааны ордон музейн газар руу “гар дүрэгчид” юм. Өчигдөрхөн Ерөнхийлөгч Х.Баттулга Богдын ордон музейн газрын асуудалтай очиж танилцсан. Тэгэхэд 2.3 га газрыг нь аж ахуйн нэгжид өгчихсөн талаар музейн захирал нь ярилаа.

Тэгвэл Монгол Улсын соёлын өв болсон Богд хааны ордон музейн газраас хумсалж байгаа байгууллага нь АПУ компани аж. Үндсэндээ УИХ-ын гишүүн асан Г.Батхүү соёлын өвд халдаж, газраас нь гагаар нь тасдаж авч байна гэсэн үг.  Богд бол Монголын сүүлчийн эзэн хаан. 1921 оны Ардын хувьсгалд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхэн гавьяатай хүн.  Ийм хүний түүх соёлыг, өвийг хадгалж байгаа ганц ордны газрыг бүрэн бүтэн байлгачих сэтгэл төр засгийнханд алга уу. Гишүүн асан Г.Батхүү ч гэсэн заавал энэ музейн газраас тасдаж зугаа цэнгээний газар байгуулах хэрэг байна уу даа, энэ чинь.

Таны ашиг орлого багасгаад, хэцүүдээгүй л байлтай.  Заавал хотын удирдлагуудаар Засгийн газраас давсан шийдвэр гаргуулж, хамгаалалтын бүс тогтоочихсон газраас хумслах хэрэг юун. Энэ янзаараа бол Монгол Улсын соёлын өвд халдаж, Богдын ордон музейг нураах нь л дээ. Монголчуудад ууж идэх, наргиж цэнгэх баар, саваар дутаагүй, дутах ч үгүй. Харин соёлын өв, үүх түүхээрээ дутаж магадгүй. Тиймээс Богдын музейн газраас хумслахаа больчих. Сайн дураараа, сэтгэлээрээ газрыг нь буцаагаад өгчих, Г.Батхүү дарга аа.  Тэр нь гоё шүү.