ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амиа алдлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-10

Өнөөдөр өглөө 10.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, олны ярьж заншсанаар Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн уулзвар хүрэх замд зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, том оврын “Howo” маркийн машинтай “H.Porter” маркийн автомашин мөргөлдөж, жолооч нь амиа алдсан байна. Амиа алдсан жолооч нь 32 настай байсан бөгөөд ослын улмаас дахин нэг хүн хүнд гэмтсэн аж. Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газарт шалгаж байна.

Гүйцэж түрүүлэх гэсэн эс бөгөөс хурдаа хянаагүйгээс зам тээврийн осол гэмтэл бүртгэгдсээр байгаа учраас замын хөдөлгөөндөө анхаарал боломжтой оролцохыг Замын цагдаагийн газраас сануулжээ.