ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нүхэн жорлон, угаадасны нүх ашиглахыг хориглов

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-11

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд 3.852, энгийн хамгаалалтын бүсэд 18.381, эрүүл ахуйн хориглолтын бүсэд 3.629, нийт 25.862 иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж, ашиглаж байгаа талаарх судалгаа байдаг аж.

Энэхүү хамгаалалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дийлэнх нь битүүмжлэлгүй нүхэн жорлон, угаадасны нүх ашигладаг нь усны сан бүхий газрын 28554,6 га, ус хангамжийн эх үүсвэрийн 12708,6 га газар болон Улаанбаатарчуудын ундны эх үүсвэрийг бохирдуулж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хотын усны сан бүхий газрын онцгой, энгийн хамгаалалтын  бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын, хязгаарлалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартын бус нүхэн жорлон, угаадасны нүх ашиглахыг хориглох” захирамж гаргалаа. Ингэснээр усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд газар эзэмшиж ашиглаж байгаа 25.862 иргэн, аж ахуйн нэгж байгууллага  усны сан бүхий газрын 28.554,6 га, ус хангамжийн эх үүсвэрийн 12.708,6 га газрын хөрс, ус бохирдох нөхцөлийг эрс бууруулах аж.