ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Дарцаг”

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-09-12

Хүмүүсийг талцуулж, дундаас нь хожил хайдаг  Х.Бат-Ялалт  бол яах аргагүй  “нойль” тэмцэгч. Нэр төрд дуртай, “Иргэний хөдөлгөөний” төлөөлөл хэмээн  өөрийгөө цоллож, харагддаг. Түүний олон тэмцлийг мэдэх ч даанч үр дүн алга. Сүүлийн үед цогтой тэмцэгчийн мэдлэг нь хэтийдэж  хагалан бутаргагч “дарцаг” болж  хувирлаа . 

“Иргэдийн шударга шүүх” ТББ -аас өнгөрсөн хугацаанд 100 гаруй удаа хэвлэлийн бага хурал хийж, 2000 гаруй төрийн албан тушаалтны алдааг олон нийтэд дэлгэсэн тухай мэдээлэл байгаа юм. Харамсалтай нь ямар үр дүнд хүрч,  шударга байдлыг хэрхэн тогтоосон талаар хайгаад ч олдсонгүй.  Алсын зорилго нь УИХ-ын гишүүн зөөлөн суудалд тухлах мөрөөдөлтэй Х.Бат-Ялалт “Эрх мэдлийн төлөө биш, нийгэмд хэрэгтэй хууль санаачлах гэж УИХ-д нэр дэвшсэн” хэмээн энхийн цагаан тагтааны дүрд хувирч,  жинхэнэ өөрийгөө олохгүй яваа бололтой.

Тэрбээр Иргэний хяналтын байгууллагын тухай хууль, Заргын тухай хууль, Тангарагтны хариуцлагын тухай хууль гээд гурван багц хуулийн санал гаргажээ. Даанч батлагдах нь битгий хэл хэлэлцэх төвшинд ч хүрээгүй. Мэдэхгүй сэдэв, хөндөхгүй асуудал, боргохгүй хүнгүй явсаар бодит үр дүнгүй “боорлогч” саранд хуцсан гөлөгний домог болох вий дээ.