Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас Азийн сангийн дэмжлэгтэйгээр Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх хэлтсийн албан хаагчдад зориулсан сургалтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт, хэлбэр, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж илрүүлэх, хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд хил хамгаалах байгууллагын гүйцэтгэх үүрэг сэдвийн хүрээнд мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.
Түүнчлэн Анбаунд Монгол ТББ-аас хилийн боомтод явуулж буй эрсдэл бүхий хохирогчийг илрүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.