ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Маршал, Дүнжингарав орчмын уулзварыг хаана

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-12

“Итгэл найдвар, боломж Улаанбаатар” хандивын марафон гүйлтийн тэмцээн энэ сарын 15-ны өдөр буюу бямба гарагт зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний спортоор хичээллэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой аж.

“Ахиллас Монгол” ТББ, Ариг банк болон Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран уг марафон гүйлтийн тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэ хүрээнд есдүгээр сарын 15-ны өдөр Маршалын гүүр-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзвар хүртэл 08:00-17:00 цагийн хооронд зам хаахаар болжээ.