ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хууль зөрчигч”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-13

УИХ-ын гишүүн А.Ундраагийн хууль бус үйлдлийг өчигдөр олон нийтийн цахим хэрэгслээр шүүн тунгаав. Тэрбээр, БНСУ-д энэ оны гуравдугаар сарын 26-30-ны хооронд НББСШУ-ы байнгын хорооны гишүүний хувиар уригдаж очсон байгаа юм. Энэ үеэр дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар уулзалтууд болж,  А.Ундраа гишүүн тэрхүү уулзалтад оролцсон аж. Дээд боловсролын хамтын ажиллагааны чиглэлээр уулзалт хийх зардлаа харин МУИС-аас гаргуулсан баримт нь олонд ил болов.

Энэ бол УИХ-ын гишүүний хувьд ёсзүйгүй, хоёрдугаарт Төсвийн тухай хууль зөрчсөн үйлдэл боллоо. Мөнгөний их багадаа бус Төсвийн тухай хууль зөрчсөн гэдгээрээ тэр хэсэг хугацаанд баалуулах биз. “50 ам.доллар өөрөөсөө гаргачих чадалгүй юм уу” хэмээн шүүмжлэх хүмүүс ч олон байна. Хамгийн инээдэмтэй нь эрхэм гишүүн энэ үйлдэлдээ огтхон ч эмзэглэсэнгүй. Хууль зөрчсөн, зөрчөөгүйд ч тайлбар өгсөнгүй. Харин “МУИС-ийг судалгааны их сургууль утгаар нь хөгжүүлэх гэж явсан ажил.

Цаашид ч их дээд сургуулийг чанаржуулах, дээд боловсрол судалгаа, шинжлэх ухаан хөгжүүлэхээр үргэлжлүүлэн ажиллах болно” гэсэн тайлбар өгөв. Уул нь хүмүүс түүнээс арай өөр хариу хүсч байсан нь мэдээж. Төсвийн тухай хуульд УИХ-ын гишүүний албан томилолтын мөнгийг УИХ-ын Тамгын газраас гаргах ёстой. Харин Их  сургууль мөнгө гаргана гэсэн заалт байдаг эсэхийг санахгүй байна. Тиймдээ ч “уучлаарай”, эс бөгөөс ийм хуулийн дагуу гаргасан гэх тодорхой хариулт өгчихсөн бол сүржигнэх ч шаардлага байхгүй байлаа. Гэвч А.Ундраа гишүүнээс тийм ёсзүй гарсангүй.