Өнөөдөр Баянгол дүүрэгт явган хүний гүүрэн гарц шинээр нээлтээ хийсэн. Тэгвэл тухайн гүүрэн доорх замаар хөдөлгөөнд оролцож байсан ардаа чингэлэг бүхий том оврын тээврийн хэрэгсэл багталгүй гацжээ.
Одоогийн байдлаар гүүрний стандартын алдаа юу, тээврийн хэрэгсэл зорчих ёсгүй хэсгээр хөдөлгөөнд оролцсон уу гэдэг тодорхойгүй байна.
Нарны хорооллын энэ явган хүний гүүрэн гарцны зураг төслийн ажил 2021-2022 онд эхэлж байсан. Төсөвт өртгийг анх 1.5 тэрбум төгрөгөөр зарласан ч өрсөлдөөнөөр 1.2 тэрбумаар барьж байгуулсан байна.
Уг гүүр нь 55-60 метрийн урттай, шөнийн цагаар гэрэл асдаг, Монголын уур амьсгалд тохиромжтой бүтээн байгуулалт болсон аж.