Нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор төв зам дагуух автомашины зогсоолуудыг хаажээ.
Тодруулбал, Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх төв замын 21 байршлын жижиг зогсоолыг хааж, явган хүний зам болгохоор болжээ.
Өмнө нь энэ зогсоолуудад өдөрт 300 жолооч автомашинаа байрлуулдаг байсан байна. Харин зогсоол дүүрсэн үед нэгдүгээр эгнээнд давхардуулж тавьснаар түгжрэлийн 25-30 хувийг эзэлдэг байжээ.