ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нүүрсний сонсголд ирээгүй 74 иргэнийг 100-300 мянган төгрөгөөр торгоно

O.Admin
2024-01-23

УИХ-ын Түр хорооноос өнгөрөгч арванхоёрдугаар сард хоёр үе шаттайгаар нотлох баримтыг шинжлэн судлах Нүүрсний сонсголыг зохион байгуулсан ч, нэр бүхий гэрчүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй юм. 

Тэгвэл уг 74 хүнд Зөрчлийн хуульд заасан шийтгэл ногдуулахаар харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэнээ Түр хорооны дарга  Б.Энхбаяр мэдээллээ. Зөрчлийн хуульд зааснаар сонсголд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, худал мэдээлэл өгсөн тохиолдолд хүнийг 100-300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 2-4 сая хүртэлх төгрөгөөр торгох заалттай аж. 

Mungkin ilustrasi teks