Цагдаагийн байгууллагад нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12:36 цагт Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Хөгжим бүжгийн урд замд автомашин онхолдсон талаарх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл дуудлага, мэдээллийн дагуу ослын газарт үзлэг хийхэд урьдчилсан байдлаар T.Prius 20 маркийн автомашин явган зорчигч гурван иргэнийг болон замын гэрэлтүүлгийн шон мөргөж онхолдсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон жолооч болон явган зорчигчдыг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Иймд жолооч хэт ядарсан, эрүүл мэндийн шалтгаантай үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.