Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороо Сүхбаатарын талбайд 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр 18:06 цагийн үед Т.Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төв талбай руу машинтайгаа нэвтэрч, улмаар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй зугтах оролдлого хийсэн юм.
Тэгвэл уг этгээдийн бусдад аюултай нөхцөл үүсгэн хөдөлгөөнд оролцсон үйлдлийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 4.91 хувийн согтолттой байжээ.