ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Дашваанжил" ХХК-ийг хуулийн байгууллагаас шалгаж эхэллээ

O.Admin
2024-01-25

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд газ дэлбэрч, эрдэнэт хүний амь нас хохирч, ихээхэн хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан  хэргийн талаар хууль хяналтын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.  

Тухайлбал, 60 тонн газ тээвэрлэж явсан том оврын автомашины жолооч Р болон “Ниссан Патрол” загварын автомашиныг жолоодож явсан Батлан хамгаалах яамны хэлтсийн дарга нарыг шалгаж, мөрдөн байцаалт явуулж байгаа бөгөөд тэднийг өөрсдийн амь насыг хохироож болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон гэж мэдэгдэж буй.

Түүгээр ч тогтохгүй  “Дашваанжил” ХХК-ийг  стандарт хангаагүй, техник хэрэгслээр газ тээвэрлэсэн гэх үндэслэлээр буруутгаж, шалгалт хийж байгаа юм байна.