ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АТГ: Бусдын дансаар их хэмжээний авлига авсан Б гэгчийг шалгаж байна

O.Admin
2024-01-25

Удирдах албан тушаалтан “Б” нь албаны чиг үүргийн дагуу харилцаж сонгон шалгаруулалт явуулсан аж ахуйн нэгжээс хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө хүлээн авч өмчилсөн ба уг хөрөнгийг түрээслүүлсэн орлогоо бусдын нэр дээрх дансаар хүлээн авч, өөрөө ашигласан.

Хамаарал бүхий этгээдийн нэр дээр бүртгэлтэйгээр автомашин өмчилсөн ч тэр нь тухайн албан тушаалтны хууль ёсны орлогоос давсан үнэлгээтэй, эх үүсвэр нь хууль ёсны орлогоор нотлогдоогүй.

Мөн өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээ хийхдээ бусдын нэр дээрх харилцах данс ашигладаг, уг дансаар их хэмжээний орлого хүлээн авсан, хахуулийн шинжтэй үйлдлийг ХОМ-ийн хяналт шалгалтаар тогтоосон тул “Б”-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.