Архангай аймгийн Ихтамир сумаас баруун урд зүгт 71 километрийн зайд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-нд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хэдхэн хоногийн өмнө Хөвсгөл аймагт газар хөдөлж, сумуудад чичирхийлэл мэдрэгдсэн.
Тодруулбал, нэгдүгээр сарын 24-ний 12:15 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт 4,1 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:
- Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс Баруун зүгт 67 км,
- Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс Баруун урд зүгт 87 км,
- Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвөөс Баруун хойд зүгт 91 км.